Хавдрын эсрэг үндэсний аян 9 дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд 125 мянган иргэн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагджээ. Гэхдээ орон нутагт байнгын ажиллагаатай хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулах шаардлагатай гэж эмч нар үзэж байна. Иймээс энэ сарын 30-ны өдөр Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк сан, МҮОНРТ хамтаран форум зохион байгуулна. Форумын үеэр эрт илрүүлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг онцлох юм байна.
| Эрт илрүүлж чадвал хавдар бүрэн эдгэрэх боломжтой | ||
| Үзсэн: 913 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.