Дэлхийн хоёр дугаар дайны үеийн алдарт Мидуэй-ийн тулаанаар сүйрсэн Японы тээвэрлэгч усан онгоцны сэгийг олсон байна. Акаги гэх усан онгоц 3000 гаруй Япон цэрэг амиа алдсан ширүүн тулааны үеэр сүйрсэн байна.

Далайн гүний судлаачид болон түүхчдийн баг Мидвуэй-ийн түүхэн тулааны үеэр живсэн Японы тээвэрлэгч усан онгоцны сэгийг олоод байна. Энэ усан онгоцыг 1942 оны 6-р сарын 5-нд сүйрсэн гэж үздэг юм. Петрэл гэх усан доорх судалгааны хөлөг сүйрсэн тээвэрлэгч онгоцны зургийг авч, дуу авианы локаторын энэхүү зурган дээрх онгоцыг Японы Акаги тээвэрлэгч гэж үзэж байгаа юм. Акаги тээвэрлэгчийн сэгийг Сувдан Эргээс баруун хойд зүгийн 1300 милийн зайд, усан гадаргуугаас доош 5000 гаруй метрийн гүнээс олоод байгаа юм. 1942 оны 6-р сарын 4-ны өдрөөс 7-ны хооронд Номхон далайд Америк болон Японы усан флотын хооронд ширүүн тулаан болж байсан юм.
Японы агаарын хүчнийхэн Сувдан гэрэгт гэнэдүүлэн цохилт өгснөөс хойш 6 сарын дараа энэхүү байлдаан болж, Мидвуэй-ийн тулаан нэрээр түүхэнд үлдсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн усан цэргийн тулааны үеэр Японы 3000 цэрэг амиа алдаж байсан бол Америкаас 300 гаруй цэрэг үрэгдэж байсан юм. Үүнээс өмнө буюу 10-р сарын 16 –нд Японы өөр нэг тээвэрлэгч болох Кагаг мөн л далайн ёроолоос олсон байна. Кага болон Акаги тээвэрлэгч усан онгоцнууд Мидвуэй Арлын тулааны үеэр ийнхүү сүйрч байжээ.

| Дэлхийн II дайны үеэр сүйрсэн Японы тээвэрлэгч усан онгоцыг олжээ | ||
| Үзсэн: 1477 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.