Өмнөд Солонгос Дэлхий Худалдааны Байгууллагын яриа хэлэлцээнд хөгжиж буй орон гэсэн статусаас оролцож ирсэн юм. Энэ нь тус улс хөдөө аж ахуйн салбараа хамгаалахад нөлөө үзүүлдэг байжээ. Харин цаашид Өмнөд Солонгос энэ статусыг хэрэглэхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Хөгжиж буй гэсэн статустай орнууд Дэлхийн Худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс илүү их хөнгөлөлт болон уян хатан нөхцөлийг эдлэх боломж бүрддэг байна. Ийм статустай хөгжингүй орнуудын нэг нь Өмнөд Солонгос улс байжээ. Харин цаашид Өмнөд Солонгос Дэлхийн Худалдааны Байгууллагын яриа хэлэлцээнд хөгжиж буй орны байр сууринаас оролцохгүй, энэ статусаа зогсоож байгааг тус улсын Сангийн сайд баасан гарагт мэдэгдлээ.
Сангийн сайд Хон Нам-Ки тус улсын засгийн газар хөгжиж буй орон гэсэн байр суурийг ашиглаж Дэлхий Худалдааны байгууллагаас онцгой давуу эрхийг хүсдэг байдлаа зогсоохоор шийдсэнийг дуулгалаа. Өмнөд Солонгос улс хөдөө аж ахуйн салбараа хамгаалах үүднээс ийм байр суурийг баримталж ирсэн юм. Гэхдээ цаашид засгийн газар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалахын тулд бүхий л арга хэмжээг авч ажиллахаа энэ үеэр дуулгалаа. Азид эдийн засгийн хүчин чадлаараа 4-р ордог Өмнөд Солонгос Дэлхийн Худалдааны байгууллага байгуулагдсан цагаас хойш буюу 1995 оноос хөгжиж буй орны статусаар явж иржээ. Сонирхуулахад, Өнгөрсөн 7-р сард Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Дэлхийн худалдааны байгууллагыг хөгжиж буй орнуудын жагсаалтаа эргэн харахыг хүсч, шахалт үзүүлсэн байдаг.
Вашингтоны зүгээс хөгжиж буй орны статус нь Хятад улсад илүү давуу байдлыг олгож байгааг онцолж байсан юм. Энэ хоёрулсын хоорондох худалдааны маргаан Дэлхийн Худалдааны Байгууллага дээр ийнхүү хөндөгдөж байжээ.
| Өмнөд Солонгос “хөгжиж буй орон” статусаа зогсоолоо | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.