Шууд Chart

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна

2019-10-26 08:27:11

Японы Seven-Eleven сүлжээ дэлгүүр худалдагчгүйгээр худалдаа хийх үйлчилгээг туршиж байна. Ер нь Япон улс дахь хөдөлмөрийн хүчний дутагдлаас үүдэн компаниуд аль болохоор автомат үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

Seven-Eleven–ийн үйлчлүүлэгчид худалдан авсан бараагаа худалдагч дээр очин бүртгүүлж, төлбөрөө төлөх шаардлагагүй болж магадгүй байна.  Учир нь  тус сүлжээ дэлгүүр NTT DATA гэх компанитай хамтран үйлчлүүлэгчид худалдагчгүйгээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авч болдог үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Үйлчлүүлэгчид юун түрүүнд ухаалаг утсандаа  Seven-Eleven –ийн тусгай апплэйкшныг татан авах ёстой юм. Энэхүү апплэйкшны тусламжтайгаар утсан дээр гарч ирэх бар кодыг үйлчлүүлэгчид дэлгүүр рүү орох үедээ уншуулна. Дэлгүүр дотор нийт 50 орчим камер суурилуулсан төдийгүй худалдааны лангууны тавцан дээр жин мэдрэгчүүдийг мөн суулгасан байна.

Үйлчлүүлэгч барааг сонгох авах үед ямар бүтээгдэхүүн авсан нь түүний утсаны апплэкшн дээр гарч ирэн төлбөрөө онлайнаар хийх юм.  Seven-Eleven сүлжээ дэлгүүрийн менежер Наоки Ишизү тус компани дэлгүүрт ганц ажилтан байхад хангалттай  хөдөлмөрийн хүчийг эрс багасгасан технологи, үйлчилгээг үргэлжлүүлэн судлан гэдгээ онцолсон байна.

Японы бусад сүлжээ дэлгүүрүүд ч мөн адил туршилтыг хийж байгаа юм. Lawson л гэхэд шөнийн цагаар худалдагч ажиллахгүй байх буюу үйлчлүүлэгчид худалдан авсан барааны төлбөрөө автомат машин болон ухаалаг утсаараа төлөх үйлчилгээг туршиж байна. Харин Familymart үйлчлүүлэгчид нүүр таних төхөөрөмжийн тусламжтайгаар төлбөрөө төлдөг туршилтын дэлгүүрээ нээжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Seven-Eleven” худалдагчгүйгээр худалдан авалт хийх үйлчилгээг туршиж байна   
Үзсэн: 1874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй