Шууд Chart

Европын Холбоо “Брексит”-ийн хугацааг сунгах эсэхээ өнөөдөр шийдвэрлэнэ

2019-10-26 10:34:56

Европын Холбооны эрх баригчид Их Британийн  тус холбооноос албан ёсоор гарах хугацааг дахин  сунгах эсэхээ шийдэх учир Брюсселийн зүгт олон улсаар анхаарлаа хандуулж байна. Өнгөрч буй өдрүүдэд Их Британийн сайд Борис Жонсон эцсийг хүртэл зүтгээд ч 10-р сарын 31-нд амласан ёсоор   улс орноо Европын Холбооноос гаргаж чадахгүй нь тодорхой болсон учир дараачийн алхмаа хийхээр Европын Холбооны шийдвэрийг хүлээж байна.

Их Британийн дотоодод Европын Холбооны эгнээнээс гарах нөхцөл шаардлага бүхий гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаас болж   Брекситийн үйл  явцыг хойшлуулж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар ирэх 12-р сарын 12-ны өдөр парламентын ээлжит бус сонгууль зохион байгуулах саналаа ирэх  даваа гаригт өргөн барих нь тодорхой болоод  байна. 

Ерөнхий сайд ийм санал тавихаа Европын Холбооны шийдвэрийн өмнө Би Би Си-д өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэж байсан юм. Тэрээр сөрөг хүний Лейборист намын тэргүүн Жереми Корбинд ирэх 11-р сарын 6-ны шөнө дунд гэхэд парламентыг татан буулгахыг зөвшөөрөх уриалга бүхий захидлаа илгээснээ ч мэдэгдсэн. Сөрөг хүчний удирдагчийн хувьд  Их Британи гэрээгүйгээр Европын Холбооноос гарахгүй гэх баталгаа өгчихвөл   парламентын ээлжит бус сонгууль явуулахыг  дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо “Брексит”-ийн хугацааг сунгах эсэхээ өнөөдөр шийдвэрлэнэ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-26 15:57
ter teneguud euro holbootoi yund naizlaad baigaa ym anglid euroholboo jmarch hereg baihgui

Бидэнтэй нэгдээрэй