Шууд Chart

Оросын цэргүүд Сирийн зүүн хойд нутагт очоод байна

2019-10-26 15:18:41

Турктэй хил залгаа Сирийн бүс нутгаас Курд отрядуудыг холдуулахад дэмжлэг үзүүлэх Оросын армийн 300 орчим цагдаагийнхан Сирид ирээд байна. энэ тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өнөө өглөө мэдэгдсэн нь хэвлэлээр дамжуулж байгаа бичлэгүүд баталж байна.

Өчигдөр Оросын  батлан хамгаалах яамнаас  Сирид шинэ үүрэг гүйцэтгэх босон учир 276 цэргийн  албан хаагчаа байлдааны 33 техниктэйгээр илгээж байгаагаа мэдээлж байсан юм. Мөн Чеченд байрлаж байсан оросын цэргийн цагдаагийнхныг Умард Осети дэх цэргийн нисэх буудлаас Сири рүү илгээснээс ч мэдээлж байна. Оросын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Сочи дахь уулзалтын үеэр хүрсэн  тохиролцооны дагуу Оросын цэргүүд Сири Туркийн хилээс 30 кмийн зайтай бүс нутгаас Курд отрядуудыг зэвсэг техникийнх нь хамтаар гаргах, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж,  хэв журам тогтоож, харуул хамгаалалтад гарах  юм.

Оросын батлан хамгаалах яам Владикавказ дахь цэргийн цагдаагийн төвд сургалтад хамрагдсан дайн мөргөлдөөнтэй бүсэд алба хааж байсан  бэлтгэгдсэн дайчдаа Сири рүү илгээснээ мэдэгдэж байна. Оросын цэргийн цагдаагийнхныг Тигр, Тайфун У хуягт 20 гаруй машинаар Сирийн Хмеймим агаарын цэргийн баазад хүргэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын цэргүүд Сирийн зүүн хойд нутагт очоод байна  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй