Шууд Chart

Кубийн агаарын тээврийн компани олон улсын нислэгүүдээ зогсоожээ

2019-10-26 15:23:56

Кубийн агаарын тээврийн Кубана де авиашн компани олон улсын нислэгүүдээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна. Тодруулбал Америкийн хориг арга хэмжээний нөлөөгөөр лизингийн компаниуд нь гэрээгээ цуцалснаас болж Мексик Венесуэл болон бусад улсууд руу хийж байсан нислэгээ зогсоож  байгаа юм байна.

АНУ-ын зүгээс өнгөрсөн 18-ны өдөр  зарласан н эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ эрх чөлөөний энэ арлын иргэний агаарын тээврийн салбарт  ийнхүү сөргөөр нөлөөлж байна. Кубийн агаарын тээврийн компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр удахгүй дотоодын нислэгт нь ч өөрчлөлт орох юм  байна. Кубана де авиашн компанийн Санто Доминго, Мехико, Каракас, Порт о Пренс, Фор де Франс, Пуэнт а Питр рүү нисэх тасалбар  авсан зорчигчдын мөнгийг буцааж олгохоо амлажээ.

АНУ-ын хоригийн дагуу Кубийн экспортлох бараа бүтээгдэхүүний жагсаалыг шинэчилсэн. Түүнчлэн тус улсад нисэхийн техник лизингдэхийг  хориглосон учир 3-дагч орнууд гэрээгээ ийнхүү цуцалж байгаа юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кубийн агаарын тээврийн компани олон улсын нислэгүүдээ зогсоожээ  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй