Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгчид Импичмент зарлахыг эсэргүүцсэн тогтоол өргөн барьжээ

2019-10-26 15:31:50

АНУ-ын Конгрессын дээд танхим дахь бүгд найрамдах намаас сонгогдсон хэсэг гишүүн Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлахыг эсэргүүцэн буруушаасан тогтоол өргөн барьсан байна. Тус тогтоолын төсөлд мөн Төлөөлөгчдийн танхимд хандаж энэ асуудлаар албан ёсны санал хураалт явуулах уриалга багтсан байгаа юм байна.

Тогтоолыг санаачлагчдын нэг Сенатын гишүүн Линдси Грэм Ерөнхийлөгчийн засаглалд төлөөлөгчдийн танхим дахь энэ үйл явц аюул учруулж байгаа учир ийм алхам хийж байгаагаа тайлбарласан байна. Мөн Конгрессын доод танхим дахь мөрдөн шалгах ажиллагааг нууцлаг, хуйвалдааны шинжтэй хэмээн тодорхойлж байгаагаа илэрхийлсэн  байна.  

Бүгд найрамдах намын гишүүдийн энэ тогтоолын төсөл батлагдвал Төлөөлөгчдийн танхимд импичментын хүрээнд албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа явуулах эсэх асуудлаар санал хураалт явуулах хүсэлт гаргах юм. Энэ нь Ерөнхийлөгч Трампад үндсэн хуулийн гол баталгаа болохыг ч тэмдэглэж байгаа юм. Одоогоор энэ тогтоолын төслийг Сенатын  44 гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчид Импичмент зарлахыг эсэргүүцсэн тогтоол өргөн барьжээ  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй