Иракийн Ерөнхий сайд Адель Абд Махди олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ ирэх 7 хоногт сайд нарын танхимд халаа сэлгээ хийж, сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаа амлаад байна. Тэрээр сүүлийн өдрүүдэд нийслэл Багдад болон бусад хотуудад өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын шаардлагуудын хариуд ийм мэдэгдэл хийгээд байна.
Ерөнхий сайд Аль Махди жагсагчдын шаардаж байгаачлан сайд нарын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулбал улс орон даяар эмх замбараагүй байдал газар авахыг анхааруулсан байна. мөн Иракийн засгийн газрын тэргүүн төрийн дээгүүр албаныхны тэр дундаа сайд нар, ерөнхийлөгчийн цалинг 50 хувиар бууруулахаа зарлалаа.
Мөн парламентын гишүүдийн тоог багасгах өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулах боломжтой эсэхийг судлахаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Иракийг бүс нутгийн хямрал мөргөлдөөнөөс хол байлгахын тулд хөрш орнуудыг оролцуулан томоохон бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.
| Иракийн Ерөнхий сайд сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаа амлалаа | ||
| Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.