Лалын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади Америкийн цэргийн ажиллагааны үеэр амь насаа алдсан гэх мэдээлэл гараад байна. Гэхдээ Вашингтоны зүгээс энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа юм.
Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр чухал асуудлаар мэдээлэл өгнө гэж цагаан ордны зүгээс мэдэгдсэн байна. Үүнээс өмнө ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсандаа “томоохон үйл явдал саяхан тохиолоо” гэж жиргэсэн юм. Энэ нь Лалын Улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр Аль-Багдади цэргийн ажиллагааны үеэр амь насаа алдсантай холбоотой гэж зарим хэвлэлд онцолж байна. Бямба гарагт Сирийн баруун хойд бүс нутагт болсон ажиллагаа Лалын улс бүлэглэлийн толгойлогчийг олж, устгахад чиглэгдсэн байж болох юм.
2011 онд АНУ-ын зүгээс Абу Бакр аль-Багдадиг террорист хэмээн зарлаж, түүнийг баривчлахад тус болох мэдээллийг өгсөн хүнд 10 сая ам.долларыг амлаж байсан юм. Багдад нь өндөр зохион байгуулалттай, харгис дайны ажиллагаагаар нэрд гарсан нэгэн байж. Түүнийг 1971 онд Багдад хотын хойд зүгт байрлах Самарра гэх газарт мэндэлсэн гэж үздэг. 2003 онд АНУ Иракт дайны ажиллагаа эхлүүлэх үед Багдади сүмд лам байсан гэх мэдээлэл ч байдаг. Тэрээр 2010 онд Ирак дахь Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч болсон юм. Төд удалгүй түүний бүлэглэл Лалын Улстай нэгдэж, тэрээр шинэ бүлэглэлд тэргүүлэх байр суурийг эзлэх болжээ.
| “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг хороожээ | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.