ОХУ Иван Папанин гэх шинэ загварын усан онгоцыг танилцууллаа. Энэ хөлөг онгоц нь байлдааны зориулалтаас гадна Арктикд мөс зүсэх даалгаварт давхар ашиглагдаж болохоороо ихээхэн давуу талтай байгаа юм.
8500 тоннын жинтэй Иван Папанин хөлөг онгоцыг танилцуулах ёслол Санкт-Петербург хотын усан боомтод боллоо. Шинэ загварын усан онгоцыг Арктикийн бүс дэх ОХУ-ын ашиг сонирхлыг хамгаалахад ашиглах юм. Оросын Арктикт дахь судалгаа болон байгалийн баялагын олборолтод зориулагдан бүтээгдэж буй армийн техник хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн загвар болох Иван Папанин онгоцыг Норвегийн эргийн хамгаалалтын Свалбард онгоцтой адилтган үзэж байна. Энэ усан онгоцыг бүтээх ажил 2017 онд эхэлсэн төдийгүй 2022 эсвэл 2023 оноос албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. 114 метрийн урттай байлдааны онгоцыг эргийн хамгаалалт болон мөс зүсэгчээр ашиглаж болно. Усан онгоцны гаднах бүрхүүл 50 см-ийн зузаантай мөсөнд тэсвэртэй байхаар бүтээгджээ.
Мөн Иван Папанин нь Калибр пуужин болон 72 мм-ийн усан цэргийн буугаар тоноглогдсоноос гадна нисдэг тэрэг, жижиг хурдны завинуудыг ч өөртөө багтаасан байна. Мөн энэ дэвшилтэд усан онгоц 60 өдрийн хугацаанд 6000 далайн милийг туулах чадавхтай гэдгийг ч онцолжээ.
| “Иван Папанин” усан онгоцыг байлдаанаас гадна мөс зүсэхэд ашиглана | ||
| Үзсэн: 796 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.