Шууд Chart

Энэтхэгийн хамгийн өндөр настай иогийн багш таалал төгсчээ

2019-10-28 15:07:38

Энэ жил 99 настай золгоод байсан Энэтхэгийн иогийн багш Нанаммал нь Тамил Наду мужийн өмнө зүгт байрлах гэртээ таалал төгссөн байна.  Нанаммал саяхныг хүртэл иогийн хичээлээ орж, өдөр бүр олон зуун суралцагчтай ажилладаг байжээ. Эгэл хөдөөний тосгоны гэрт төрсөн Нанаммал анхны иогийн дасгалыг ааваараа заалгаж байсан юм. 

Тэрээр иогийг өөрийн амьдралын гол утга учир болгож, 1 сая гаруй шавийг бэлтгэн гаргаад байжээ. Мөн алдарт иогчин өөрийн хичээлүүдээ youtubed байршуулж, иогийн чиглэлээр дэлхий дахинд танигдаад байсан юм. Нанаммал Энэтхэгийн иргэдэд олгодог хамгийн хүндэт шагнал болох “Падма Шри”-гээр шагнагдаж байсан юм. Тэрээр 100 насыг хүрсэн амжилтаа иогтой холбоотой гэж тайлбарладаг байжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн хамгийн өндөр настай иогийн багш таалал төгсчээ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй