Шууд Chart

Цөмийн зэвсгийн судалгааны төвд биткойн олборлосон хэргээр хоригджээ

2019-10-28 15:20:16

ОХУ-ын нэгэн иргэн цөмийн зэвсгийн судалгаанд ашиглагддаг улсынхаа тэргүүлэх судалгааны төвд Биткойн нууцаар олборлож байгаад баригдсан байна. Ажлынхаа газарт цахим мөнгө болох Биткойн олборлосон энэ хэргээсээ үүдэн Андрей Рубкин 3 жил 3 сараар хоригдох ялыг сонсоод байна. 

Мөн шүүхээс түүнийг 3130 ам.долларын торгууль төлөхийг шаарджээ. Рубкин Москваас 370 км-ын зайнд байрлах Саров гэх хотод байрладаг Оросын тэргүүлэх цөмийн судалгааны төвд ажилладаг байжээ. Энэ судалгааны төв нь маш өндөр хүчин чадал бүхий компьютеруудтай бөгөөд ажлын газрынхаа энэ давуу талыг ашиглан биткойн олборлодог байжээ. Хүйтэн дайны үеийн Оросын хамгийн анхны цөмийн бөмбөгийн судалгааны ажил  Саров хотын энэхүү төвд хийгдэж байж. Өндөр нууцлалтай холбоотойгоор Саров хот уруу гадны иргэдийг нэвтрэхийг одоог ч гэсэн хориглодог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цөмийн зэвсгийн судалгааны төвд биткойн олборлосон хэргээр хоригджээ  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй