Японы Хоккайдо мужид "Их Хорь"-ийн орнуудын аялал жуулчлалын сайд нар чууллаа. Энэ үеэр аялал жуулчлалын байгаль орчин төдийгүй түүхэн газруудад үзүүлж буй сөрөг нөлөө, түүнээс сэргийлэх арга замын талаар хэлэлцжээ.
Японы хамгийн хойд талын муж болох Хоккайдогийн Куччан хотод болсон "Их Хорь"-ийн орнуудын сайд нарын уулзалт хоёр өдөр үргэлжиллээ. Бямба гарагт өндөрлөсөн энэ уулзалтын үеэр жуулчлалын салбарын эрчимтэй хөгжил шинэ сорилтуудыг бий болгоод байгааг онцоллоо. Аялал хийх хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь эдийн засгийн үр ашгаас гадна хүрээлэн буй орчин, дэд бүтэц гээд олон салбарт сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ ч үүднээс аяллын жуулчлалын салбарын орон нутгийн аж амьдрал, соёл түүх болон байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах талаарх тунхаг бичгийг боловсруулсан байна.
Мөн "Их Хорь"-ийн орнуудын Аялал Жуулчлалын сайд нар жуулчдад байгаль орчин болон түүхт газруудыг хайрлан, хамгаалах талаарх мэдлэг, зөвлөгөөг өгөх, аяллын маршрутыг төрөлжүүлж, цөөн хэдэн газарт төвлөрдөг байдлыг зогсоох талаар арга хэмжээ авах тухайд санал нэгджээ. Энэ уулзалтыг Японы Газар, Дэд Бүтэц, Тээвэр болон Аяллын яамны сайд Казуйоши Акаба удирдан явуулсан байна. Тэрээр 2020 оны олимпын наадмаас өмнө Японы аялал жуулчлалын бодлогыг шинэчлэн гэдгээ онцолжээ.
| “Их Хорь”-ийн орнуудын аялал жуулчлалын сайд нар чууллаа | ||
| Үзсэн: 804 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.