
Аймгийн таван удаагийн аварга Дашийн Давааням 1944 онд Цагаан-Үүр сумын Уйлган голын Барсагийн ам гэдэг газар төржээ.
Тэрбээр багш нарыг бэлтгэх сургуулийг 1965 онд Улсын Багшийн дээд сургуулийг 1977 онд тус тус төгсч, багш дасгалжуулагч мэргэжил эзэмшжээ.
Багшийн сургууль төгсөөд Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн дунд сургуульд багшаар очсон намар ургацын баяр хийжээ. Сургуулийн захирал нь Д.Даваанямд “Чи сургуулийнхаа нэрийн өмнөөс барилд” гэжээ.
Захирлынхаа үүргийг биелүүлж, анх удаа зодоглож үзүүр түрүүнд дүүгүүр Д.Гомбосүрэнтэй \хожим нь улсын начин болсон\ үлдэж давсан нь хожмын нэртэй бөх болох гараа нь эхэлжээ.
Түүнээс хойш сум аймгийн наадамд 14 жил түрүүлжээ. Тэрбээр мөн самбо бөхөөр хичэээллэж улс олон улсын тэмцээнд амжилттай барилдаж, 30 гаруй алт мөнгө хүрэл медаль хүртэж спортын мастер болжээ.
Аймгийн наадамд барилдаж 1980, 1982, 1986, 1988 онд үзүүрлэж, 1971, 1978, 1979, 1981, 1983 онд таван удаа түрүүлж, улсын баяр наадамд таван удаа зодоглож, хоёр удаа гурав, дөрвөн удаа дөрөв давж байжээ.
Түүний аав Даш залуу насандаа сумандаа барилдаж явжээ. Таван хүү нь болох Дамдин сумын заан, Ламжав аймгийн начин, Хишигдорж аймгийн начин, Давааням, Отгонбаяр нар аймгийн арслан юм.
Нэг айлын таван хүүхэд аймаг сумын цолтой сайн бөх байна гэдэг ховорхон хувь заяа билээ.
Таван бөх хүүтэй аймгийн арслан Дашийн Давааням | ||
Үзсэн: 1713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.