Шууд Chart

Их Британид бүх нийтийн сонгууль явуулахаас парламент ахин татгалзлаа

2019-10-29 16:30:28

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 12-р сард бүх нийтийн сонгууль явуулах хүсэлтийг парламентад гаргаад байсан юм. Гэвч их Британийн парламентын ихэнх гишүүд ерөнхий сайдын энэ саналыг ахин дэмжсэнгүй.  

Европын холбоо Brexit-ийн эцсийн хугацааг гурван сараар сунгах Их Британийн талын хүсэлтийг хүлээн авч байгаагаа саяхан зарласан юм. Их Британи Европын холбооноос гарах эцсийн хугацаа 10-р сарын 31-нд гэж товлогдож байсан ч 1-р сарын 31 болж хойшлогдоод байгаа юм. Энэ үйл явц өрнөсний дараагаар  Их Британийн ерөнхий сайд  парламентдаа дахин сонгууль явуулах саналыг хүргүүлж, гишүүд  энэ асуудлаар санал хураалтад оролцлоо. 

Парламентын гишүүдийн ердөө 299 нь Борис Жонсоны ахин сонгуул явуулахыг дэмжсэн байна. Ерөнхий сайдын энэ санал дэмжигдэхэд парламентын гишүүдийн гуравны хоёр буюу 434 гишүүний санал шаардлагатай байсан юм. Борис Жонсоны ахин сонгууль явуулах санал ийнхүү парламент дээр гурав дахь удаагаа унаад байна. Гэсэн хэдийн ч Их Британийн засгийн газрын тэргүүн шантрахгүй гэдгээ  илэрхийлж,  12-р сард бүх нийтийн сонгууль явуулах талаарх хуулийн төслийг  ахин боловсруулж, илгээнэ гэдгээ мэдэгдээд байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид бүх нийтийн сонгууль явуулахаас парламент ахин татгалзлаа  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй