
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Уг барилдааны гурвын даваанд Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлтэй таарч, өвдөг шороодав.
Цар хүрээ, нэр хүндийн хувьд улсын баяр наадам, сар шинийн дараа орохуйц байсан энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гардь Д.Рагчаа, И.Доржсамбуу нарын зэрэг бөх түрүүлж байжээ.
Сонирхуулахад, уг барилдааныг МҮОНРТ орон даяар шууд дамжуулж байна.
Монгол Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлд өвдөг шороодов | ||
Үзсэн: 1695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.