Мьянмарын зарим угсаатны бүлэглэл өөртөө засах эрхийг олгохыг тус улсын засгийн газраас шаардаж, олон жилийн тэмцэл өрнүүлж байгаа юм. Тэгвэл Мьянмарын арми болон босогчдын бүлэглэлүүдийн хоорондох зөрчилдөөнд цэг тавих зорилго бүхий энхийн уулзалтыг зохион явууллаа.
Нэйпидо хотод болсон уулзалт Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи оролцлоо. Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн гол асуудал нь Мьянмарын засгийн газар болон тус улсын зарим угсаатны бүлэглэлүүдийн хоорондох зэвсэгт сөргөлдөөнийг зогсоож, энх тайвныг бий болгох явдал байжээ. Одоогоос 70 жилийн өмнө Мьянмар улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш тус улсын зарим угсаатны бүлэглэл өөртөө засах эрх олж авах үүднээс эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлж эхэлсэн юм. Тэгвэл Мьянмарын засгийн газар болон дээрх бүлэглэлийн хоорондох гал зогсоох хэлэлцээрийг байгуулах оролдлого 2015 оноос эхэлж байжээ. Үүнээс хойш 18 угсаатны бүлэглэл зөрчилдөөнийг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зураад байна.
Гэвч одоогоор өөр 8 угсаатны бүлэглэл өөртөө засах эрх олж авах, түүнийгээ улам нэмэгдүүлэх зорилгоор тэмцэл өрнүүлсээр байгаа юм. Эдгээр группийн удирдагчдыг даваа гарагт болсон Мьянмарт энхийг бий болгох уулзалтад урьсан юм. Босогчдын бүх удирдагчийг уулзалт урьсан ч зөвхөн нэг л угсаатны бүлэглэлийн тэргүүн хүрэлцэн иржээ. Ерөнхийдөө Мьянмарын Холбооны улсын засгийн газар болон босогчдын хоорондох энх тайвныг тогтоох уулзалт амжилтгүй болжээ.
| Мьянмарт энх тайвныг тогтоох уулзалтыг зохион явуулжээ | ||
| Үзсэн: 553 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.