Иракийн түүхэн хот болох Мосул дахь олон мянган жилийн түүхт хөшөө, дурсгалуудыг лалын улс бүлэглэл устган сүйрүүлээд байсан юм Тэгвэл сүйдсэн хөшөө, дурсгалуудыг сэргээн засварлах ажил эхлээд байна.
Мосул хотын соёлын өвийг сэргээн босгох төслийн хүрээнд Ассирийн бурхдыг дахин бүтээх ажил дууссан байна. Иамассу гэх нэрээрээ алдартай Ассирийн хоёр бурхныг харуулсан хөшөөг өнгөрсөн пүрэв гарагт танилцуулжээ. Эдгээр бурхан ордны үүд хаалгыг сахин хамгаалах бэлэгдэлийн зорилгоор ашиглагддаг байсан юм. Тэднийг буг чөтгөр болон нүглээс авран хамгаалдаг гэж үздэг байжээ. Испанийн Мадридад төвтэй Фактум Сан төрийн бус байгууллага болон Их Британийн музейн зүгээс энэхүү шинээр бүтээсэн түүхэн хөшөөг Мосул хотын их сургуульд өгчээ. Энэ хөшөөний эх загвар нь 2-р Ашурнасирпал хааны хаан ширээний танхимд байсан гэж үздэг юм. 2-р Ашурнасирпал нь Ассирийн эзэнт гүрнийг МЭӨ 883-859 оны хооронд удирдаж байсан гэж үздэг юм .

Мосул хот нь анхны бичиг, математик, одон орон судлал, уран зохиол болон хуулийг зохион хэрэглэж байсан эртний нийгмийн нэг бүрэлдэхүүн болж байсан газар гэгддэг юм. Христийг мэндлэхээс өмнө одоогийн Мосул хот нь дэлхийн соёлын нэг томоохон төв болж байжээ. Харин Иракт лалын улс бүлэглэл хүчээ авч, тус улсын засгийн газрын армитай ширүүн сөргөлдөөнийг эхлүүлсэн юм. Мосул хот 2014 онд лалын улс бүлэглэлийн эрхшээлд орж байсан юм. Энэ бүлэглэлийн хэт үзэлтнүүд Мосул дахь түүх, дурсгалын газрыг устган сүйтгэсэн байдаг.

2015 оны 2-р сард Лалын улс бүлгийн зарим гишүүн Мосулын музей дэх Иамассу бурхныг хөшөөг зориудаар эвдэн сүйтгэж байгаа бичлэг интернетэд тавигдаж байсан юм. Шинээр урлагдаад байгаа хөшөөнүүд эх хувилбараасаа огт ялагдахгүй гэдгийг онцолсон байна.
| Мосул хотын устгагдсан хөшөөнүүдийг дахин сэргээж байна | ||
| Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.