Шууд Chart

Э.Тэмүүлэн дагах барилдаанд яллаа

2019-10-29 17:49:05

“Будапешт-2019” 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. 70 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Э.Тэмүүлэн дагах барилдаанд Энэтхэгийн Навеенийг 8:6-гаар яллаа.

Ингэснээр тэрбээр дараагийн барилдаанаа энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Дауд Ибрагимовтой хийнэ.

Хэрэв түүнийг ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Тэмүүлэн дагах барилдаанд яллаа  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй