АНУ-ын Флоридагийн далайн эрэгт 1 тонн орчим жинтэй аварга махчин загас сэлж байгааг судлаачид онцолсон байна. Энэ цагаан акулд тусгай төхөөрөмж суулгаж, мөрдөн судлах ажлыг эхлүүлжээ.
Америкийн зүүн далайн эрэгт 2000 гаруй фунтийн жинтэй, 5 метр орчим урттай аварга махчин загас сэлж байна. Энэ ховор төрлийн цагаан акулд барин, тусгай төхөөрөмж суулган мөрдөн судлах ажлыг OCEARCH гэх нэртэй төрийн бус байгууллага явуулж байгаа юм. Унама’ки гэж нэрлэгдээд байгаа эм махчин загасыг өнгөрсөн 9-р сард Нова Скошагийн ойролцоо явж байхад нь барьж, судалгааны төхөөрөмж суулгасан юм.
![]()
Үүнээс хойш энэхүү эм махчин загас далайгаар аялсаар өнгөрсөн бямба гарагт Флоридагийн эрэгт үзэгджээ. OCEARCH Байгууллагаас хоёр дахь аварга махчин загасыг судалгаанд ашиглаж байгаа нь энэ юм. Тус байгууллагаас Унамакийг мөрдөх нь аварга махчин загаснуудын үр болон тэдний шинэ үр төлөө хэрхэн асран хамгаалж байгаа талаарх ойлголт, мэдээллийг олж авахад ихээхэн тус болно. Флоридагийн далайн эрэгт Америкийн бусад бүстэй харьцуулахад хавьгүй олон махчин загас үзэгддэг байна. Флоридагийн усан дахь махчин загаснуудын хөдөлгөөн 4-р сараас 10-р сарын хооронд хамгийн ихээр идэвхиждэг юм.

Гэхдээ судлаачид махчин загаснууд хүн рүү дайрсан тохиолдол тун цөөн байдгийг хэллээ. Флоридад хүмүүс цахилгаанд цохиулах нь акулын дайралтад өртөхөөс 30 дахин өндөр байх магадлалтай юм. Харин дэлхий дахины хэмжээнд загасчид жил бүр 100 сая орчим махчин загасыг барьж, хөнөөдөг байна.

| Нэг тонн орчим жинтэй цагаан махчин загасыг судалж байна | ||
| Үзсэн: 3499 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.