Шууд Chart

Ухаант хүний өвөг эцэг анх Ботсванад амьдарч байжээ

2019-10-30 15:25:24

Африк тивийг хүн төрөлхтөн үүссэн газар гэдэгт ихэнх судлаачид санал нэгддэг. Тэгвэл Африкийн яг аль бүс нутагт орчин үеийн ухаант хүний өвөг  эцэг анх амьдарч байсан талаарх судалгааг явуулсан байна. Судлаачид энэ газраар өнөөгийн Ботсвана улсын зарим бүс нутгийг нэрлэжээ. 

Судлаачид Ботсвана улсын хойд бүс нутаг, тэр дундаа Замбези голын өмнөд хэсгийг орчин үеийн хүмүүсийн өвөг эцэг анх үүссэн газар гэж үзэж байна. Одоо бол үржил шим багатай, давхарсаг энэ газар 200 мянган жилийн өмнө хомо сапиенс буюу ухаант хүмүүсийн өлгий нутаг байжээ. Орчин үеийн ухаант хүний өвөг дээдэс энэ газар нутагт 70 мянган жилийн турш амьдарсан гэх судалгаа шинжлэх ухааны Nature сэтүүлд хэвлэгджээ.   Хамгийн анхны хомо сапиенс цагийн уурын өөрчлөлтөөс үүдэн өөр газар уруу нүүдлэх хүртлээ энд амьдарч байжээ. 

Цагаан уурын өөрчлөлтөөс үүдэн эртний хүмүүс Замбези голын ойролцоох бүс нутгаас нүүж эхэлсэн үйл явдал 130 мянган жилийн өмнө тохиосон гэж мөн судлаачид үзлээ. Сидней Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Гарван Институтийн судлаач Ванесса Хайес “Бид орчин үеийн хүмүүс 200 мянган жилийн өмнө Африкт үүсэн гэдгийг мэднэ. Гэхдээ тэдний төрөлх нутаг Африкийн яг аль хэсэгт байсныг мэддэггүй байсан” гэж хэлжээ.

Судлаачид өнөөгийн Өмнөд Африк болон Намибд амьдардаг Хойсан гэх хүмүүсийн ДНХ-ын шинжилгээн дээр тулгуурлан явуулсан судалгаанаас ийм дүгнэлт гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ухаант хүний өвөг эцэг анх Ботсванад амьдарч байжээ  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй