Шууд Chart

Хавайд супер телескоп барих төслөө эргэн харахыг хүслээ

2019-10-30 15:41:03

Хавай арал дээр дэлхийд томоохонд тооцогдох одон орон судлалын телескопыг барих төсөл асуудал дагуулаад байгаа юм. Япон улс энэ төсөлд оролцож байгаа орнуудын нэг. Харин Хавай дахь Япон гаралтай иргэдийн зүгээс төслийг ахин сайн нягтлах хүсэлтийг Токиод хүргүүлжээ. 

Хавайн уугуул иргэдийн ариун дагшин газар гэж үздэг ууланд томоохон одон орон судлалын телескопыг барих олон улсын төсөл хэрэгжиж магадгүй  байгаа юм.  Тэгвэл Хавайн арлын төлөөлөл болсон хэсэг хүмүүс Японы Боловсрол, Шинжлэх Ухаан болон Технологийн  яаманд өргөдөл гаргаад байна. 8500 гаруй гарын үсэг бүхий энэ өргөдөлд  Япон улсыг Хавайд телескоп барих  төлөвлөгөөгөө эргэн сайн нягтлахыг хүслээ.

Өргөдөл гаргагчид Хавай арлын Моуна Кеэ гэх уулын оройд байрлах Субару Телескопыг Японы Үндэсний Сансрын Ажиглалтын төв удирдан явуулдаг гэдгийг цохон тэмдэглэж, шинээр телескоп барих нь тийм ч зөв биш гэж үзэж байгааг илэрхийлжээ.  Энэхүү олон улсын төсөлд таван улс оролцож байгаагийн нэг нь Япон юм.  Төслийн санхүүжилтийн дөрөвний нэг буюу 340 сая ам.долларыг Япон гаргахаар болсон юм.

Энэхүү төсөл уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, Япон улсыг ахин эргэн харахыг Хавайн Япончууд анхааруулсан байна. Хавайн хүн амын хоёр дахь том угсаатан бол Япон цустай иргэд юм.  1920 онд Хавайн иргэдийн 43 хувь нь Япон гаралтай гэсэн судалгаа ч гарч байжээ. 2000 оны байдлаар тус арлын хүн амын 17 орчим хувь нь  Япон цустай иргэд гэдгийг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хавайд супер телескоп барих төслөө эргэн харахыг хүслээ  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй