
125 кг-ын жинд “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл өчигдөр Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр ялсан ч ОХУ-ын Виталий Голоевтой хүч үзэж 2:3-аар ялагдсан билээ.
Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд БНХАУ-ын Эр Сонгбуг 6:1-ээр яллаа. Тэрбээр Египетийн Халед Мохамед Абдаллатай хүч үзнэ.
92 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл дагах барилдаанд Гүржийн Демур Мегенеишвили 0:10-аар ялагдлаа.
М.Лхагвагэрэл БНХАУ-ын бөхийг ялав | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.