Шууд Chart

ОХУ цөмийн шумбагчаас тив алгасагч пуужингийн туршилтыг явууллаа

2019-10-31 14:16:46

ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн загварын цөмийн шумбагчаас хөөргөсөн тив алгасагч пуужингийн туршилт амжилттай болсон байна. Тус улс шинэ шумбагч онгоцоо Ханхүү Владимир гэж нэрлэжээ.

Булава гэж нэрлэсэн пуужинг Оросын Камчаткагийн хойгоос харважээ. Энэхүү пуужинг Оросын хамгийн сүүлийн үеийн загварын Ханхүү Владимир нэртэй шумбагчаас хөөргөсөн байна. Булава пуужин Архангельскийн баруун хойд зүгийн цагаан тэнгисээс ийнхүү хөөрч, тус улсын алс дорнод дахь Кура пуужингийн туршилтын бүсд амжилттай хүрсэн байна. Оросын Батлан Хамгаалах яамны зүгээс пуужин яг л төлөвлөсөн цагтаа туршилтын  бүсд цохилт өгсөн гэдгийг онцолжээ. Нэг ширхэг Булава пуужин 6-10 ширхэг цөмийн хошууг тээвэрлэж, 8000 гаруй километрийн зайд аялах чадавхтай.

Мөн энэ пуужин  барууны пуужингийн эсрэг хамгаалалтын системээс зугтах чадвар сайтай гэдгийг Би Би Сид онцолжээ. Харин 12-р сараас Оросын усан флотод ашиглаж эхлэх Ханхүү Владимир цөмийн шумбагч өмнөх  загвартай харьцуулахад 20 гаруй пуужинг тээвэрлэх боломжтойгоор бүтээгджээ. 2027 онд гэхэд энэ төрлийн шумбагчийг нэмэлтээр дахин 10 ширхгийг үйлдвэрлэчихсэн байна гэж Оросын талаас мэдээлсэн байна. Ер нь ОХУ цөмийн зэр зэвсгийн хүчин чадлаа сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж байна.

Тус улс ирэх жилээс шингэн түлштэй шинэ загварын Сармат пуужингийн нэмэлт туршилтыг явуулахаар төлөвлөж байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Путин энэ пуужинд тусгалын хязгаар байхгүй гэдгийг хэлж байсан юм. Тэрээр 2018 оны 3-р сард мэдэгдэл хийх үеэрээ Оросын стратегийн зургаан шинэ зэвсгийг танилцуулсны нэг нь Сармат пуужин байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ цөмийн шумбагчаас тив алгасагч пуужингийн туршилтыг явууллаа  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2019-11-01 09:33
гайхамшигтай .
Зочин [127.0.0.xxx] 2019-10-31 18:28
Агуу юмаа.

Бидэнтэй нэгдээрэй