Шууд Chart

Японы түүхэн шилтгээн галд автжээ

2019-10-31 17:02:53

Окивана аралд байрлах Японы түүхэн шилтгээнүүдийн нэг болох Сюрид гал гараад байгаа мэдээлэл гарсан байна. Энэ шилтгээн нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв соёлын жагсаалтад багтдаг юм.  

Японы Окинава мужийн өмнө зүгт байрлах Сюри шилтгээнд гал гарсан талаар Эн Эйч Ки дамжуулсан байна. Энэ шилтгээн бүхий газар нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын гаргадаг Дэлхийн Өв соёлын жагсаалтад багтдаг юм. Наха хотын гал түймрийн хэлтсээс мэдээлснээр түүхэн шилтгээн шатаж буй талаарх дуудлагыг орон нутгийн цагаар 2:40 минутад хүлээн авсан байна.

Цагдаагийн албаны өгсөн мэдээллээр шилтгээний төв танхим болон ойролцоох нэг барилга бүхлээрээ шатаж, газартаа тэгширчээ. Мөн өөр нэгэн байшин галд өртсөн талаар мэдээлсэн байна. Энэ гал түймрийн үеэр иргэд гэмтэж, түлэгдсэн зүйл байхгүй гэдгийг мөн хэлжээ.

Сюри шилтгээн нь Рюкю династийн үе буюу 500 жилийн өмнө баригдсан, Японы соёлын хосгүй бүтээлийн нэг байжээ. Энэ шилтгээн Дэлхийн 2-р дайны үеэр устгагдаж байсан ч, сэргээн босгоод байжээ. Шилтгээний гол танхимыг 1992 онд дахин сэргээн засварлаж байсан төдийгүй эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэх 8 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энд  зохион явуулж байсан удаатай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы түүхэн шилтгээн галд автжээ   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй