
Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Тэрбээр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Тэрбээр өнөөдөр шигшээ барилдаанд Японы Мисүзү Ёномототой хүч үзнэ.
Түүнчлэн түүний үй зайгүй найз, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул 57 кг-ын жинд мөн өнөөдөр дагаж барилдахаар боллоо.
Ө.Пүрэвсүрэн алтан медалийн төлөө хүч үзнэ | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.