Шууд Chart

“Марио” видео тоглоомыг зохион бүтээгч Сигэру Миямотог шагнажээ

2019-11-01 12:01:02

Марио болон Зелдагийн домог зэрэг алдартай видео тоглоомуудыг зохион бүтээсэн Сигэру Миямотог Японы Соёлын одонгоор шагнахаар болсон байна.  Түүнийг Японы соёлын хөгжилд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан гэж үзжээ.

Видео тоглоомын ертөнцийн хаан гэж хэлж болох Сигэру Миямото шагналаа 11-р сарын 3-нд албан ёсоор гардан авах юм байна.  Энэ өдрийг Япончууд соёлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Японы соёлын одон гэх энэ өндөр нэр хүнд бүхий шагналыг видео тоглоомын салбараас анх удаагаа хүртэж байгаа хүн нь Миямото болж байна. Тэрээр энэ баярт үйл явдалтай холбогдуулж Си Эн Энд өгсөн ярилцлагадаа, түүний хөгжүүлсэн видео тоглоомууд бол ганц хүний бүтээл байгаагүй. Ийм учраас энэ шагналыг ганцаараа авч байгаадаа дурамжхан байгаагаа ярьжээ. 

Өдгөө 66 настай Миямото 1977 онд Нинтэндо компанид ажилд орж, видео тоглоом бүтээх ажлаа эхлүүлж байсан юм. Нинтэндогийн амжилт Миямототой салшгүй холбоотой гэдгийг онцолсон байна. Тэрээр Марио болон Зелдагаас гадна Donkey Kong, Star Fox–ийг бүтээхэд оролцсон нэгэн юм. Нобелийн шагналт уран зохиолч Акира Ёшино, найруулагч Нобухико Обаяаши зэрэг өөр хэд хэдэн уран бүтээлч Японы соёлын одонгоор мөн шагнагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Марио” видео тоглоомыг зохион бүтээгч Сигэру Миямотог шагнажээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй