Шууд Chart

“Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан ажиллагааны бичлэгийг дэлгэлээ

2019-11-01 13:21:02

Лалын улс бүлэглэлийн удирдагчийг устгах ажиллагааны талаарх өндөр нууцлал бүхий бичлэг болон зургийг харууллаа. Дроноор авсан бичлэгэнд Лалын улс бүлэглэлийн толгойлогч Багдад болон түүний холбоотнуудын байрлаж байсан газар уруу АНУ-ын F-15 байлдааны онгоц болон MQ-9 Reaper  гэх дронууд цохилт өгч байгааг харуулсан байна. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын удирдагч Маккензи толгойлогч Багдад халдлага болсон газарт байсан эсэхийг тогтооход ДНХ-ийн дээжийг ашиглан баталсан гэдгийг мөн онцолжээ.

Абу Бакр Аль-Багдад Иракийн Букка гэх кампит саатуулагдаж байсан бөгөөд энэ үеэр түүнээс шинжилгээ авч байжээ. Энэ ажиллагааны үеэр Багдад газар доогуурх нүүх рүү хоёр хүүхдийнхээ хамт орж, өөрийгөө дэлбэлсэн гэдгийг хэлсэн байна. Хүүхдүүд 12-оос бага настай байжээ. Лалын улс бүлэглэлийн толгойлогчийг устгах агаарын довтолгооны үеэр 10-аас 15 хүн амиа алдсан гэж үзэж байгаа юм. Тэднийг Лалын улс бүлэглэлийн гишүүд,  холбоотнууд гэж үзэж байна. 

Толгойлогч Багдадыг олж устгах ажиллагаанд Сирийн Курдууд ихээхэн дэмжлэг үзүүлж, чухал мэдээллийг хуваалцаж байсан гэдгийг Маккензи онцолжээ. Америкийн ерөнхийлөгч асан Барак Обама Аль-Кайдагийн толгойлогч Осама бин Ладенг устгасан талаарх мэдээллийг 2011 онд хийж байсан бол Лалын улс бүлэглэлийн толгойлогч мөн л ийнхүү Америкийн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан талаарх албан ёсоор дэлгэж байна.

Абу Бакр Аль-Багдад бол Лалын улс бүлэглэлийн толгойлогчоор зогсохгүй энэ террорист бүлэглэлийг үүсгэн байгуулагч гэдгийг Америкийн Батлан Хамгаалах яамнаас мэдээлжээ. Тэрээр 2014 онд Лалын улсыг үүсгэн байгуулж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгасан ажиллагааны бичлэгийг дэлгэлээ  
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй