
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал дагах барилдаанаа хийлээ.
Тэрбээр 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Украины Анастасья Шустоваг 12:8-аар ялснаар шөнийн 02:00 цагт Кыргызстаны Айпери Медет Кызытэй хүрэл медалийн төлөөх барилдах эрхтэй боллоо.
Харин 55 кг-д “Аврагч” спорт хороо, “Жем бридж” компанийн тамирчин ОУХМ Б.Халиунаа дагах барилдаанд Канадын Карла Годинезт 0:5-аар ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Г.Ариунжаргал хүрэл медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.