Амелие гэж нэрлэгдээд байгаа хүчтэй шуурга Францын өмнө зүг болон Атлантикийн эргийг дайраад байна. Нувел–Аквитанийн бүсийн баруун зүгийн хот, тосгодод 55 000 айл өрх гэрэл цахилгаангүй болоод байгааг Енедис цахилгаан түгээх компаниас мэдээлжээ. Энэхүү байгалийн аюулт үзэгдлийн улмаас Нувел–Аквитанийн бүсийн байгалийн гамшгаас иргэдийг хамгаалах бүхий л байгууллага, хэлтсүүд өндөр сонор сэрэмжтэй, бэлэн байдалд шилжээд байгаа юм. Зарим бүс нутагт салхины хүч 163 км цагт хүрсэн байна. Хүчтэй салхины улмаас ургаа модод үндсээрээ сугаран унаж, цахилгааны утаснууд тасалдсан дүр төрхийг орон нутгийн хэвлэлүүд харуулж байна. Энэ байгалийн гамшигт үзэгдлийн үеэр одоохондоо хүний амь нас эрсэдсэн мэдээлэл гарахгүй байгаа ч нэг хүн ор сураггүй болжээ.

Мөн зургаан хүн хөнгөн төрлийн гэмтлийг авсны ихэнх нь модны мөчирт цохиулсан байна. Енедис цахилгаан түгээх компанийн 2000 орчим ажилтан тасалдсан шугам болон эвдэрсэн хэсгүүдийг сэргээн засахаар ажиллаж байна. Нувел–Аквитанаас гадна Овернь болон Окситани муж энэ шуурганы дайран өнгөрч буй бүс нутагт орж байна. Францын зарим хот, мужид галт тэрэгний үйлчилгээг түр зогсоогоод байна.

| Франц улсад 50 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ | ||
| Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.