Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр орлоготой компани анх удаагаа хувьцаагаа худалдаанд гаргалаа

2019-11-04 16:33:07

Саудын Арабын төрийн өмчит Сауди Арамко компани хувьцаагаа анх удаагаа хөрөнгийн биржид худалдаанд гаргаад байна. Олон улсын хэвлэлүүд Сауди Арамког дэлхийн хамгийн өндөр орлоготой компани гэдгийг онцлон мэдээлж байгаа юм.

Саудын Арабын газрын тосны компани болох Сауди Арамко хувьцаагаа дотоодын хөрөнгийн биржид гаргаж эхэлсэн байна. Тус улсын баруун зүгийн хот болох Дахранд болсон хэвлэлийн хурлын үеэр Сауди Арамко компанийн төлөөлөгчид энэ талаарх албан ёсны мэдээллийг өгчээ. Албаныхан хувьцааны хэдэн хувийг худалдаалах болох үнийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Сауди Арамкогийн хувьцааг хөрөнгийн биржид байршуулах үйл явц дараа сард дуусна гэсэн хүлээлт байгаа юм. Ийнхүү дэлхийн хамгийн өндөр орлоготой газрын тосны компанийн хувьцааг худалдаанд гаргаж эхлээд байгаа нь Саудын Араб нефтийн үнээс хэт эдийн засгийг төрөлжүүлэхээр бодлогын нэг хэсэг юм. Тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман улсынхаа эдийн засагт томоохон өөрчлөлт явуулахыг зорьж байна. 

Сауди Арамкогийн хувьцааг худалдаанд гаргах нь  эдийн засгийн энэхүү өөрчлөн шинэчлэлтэд шаардлагатай хөрөнгийг босгох нэг боломж гэж үзжээ. Гэхдээ төрийн өмчит энэ компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Хунтайж Бин Салман Арамко компанийн үнэлгээг 2 триллион ам.долларт хүрнэ гэж мэдээлсэн. Харин шинжээчид тус компанийн үнэлгээг 1.5 триллион ам.доллараас хэтрэхгүй гэж тооцоолжээ. Гэхдээ тус  компанийн хувьцааны дөнгөж 1 хувийг доод үнээр зарахад 15 тэрбум ам.долларыг босгож чадах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн өндөр орлоготой компани анх удаагаа хувьцаагаа худалдаанд гаргалаа  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй