Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомын ойн менежментийн бодлого тун муу гэж цагаан ордны тэргүүн Дональд Трамп шүүмжилжээ. Цагаан ордны тэргүүн Калифорни мужид жил бүр ойн хээрийн түймэр гардгийг хэлж, тус мужийн удирдлагууд Холбооны сангаас мөнгөн тусламж хүсдэг үйл явц байнга давтагддаг гэж шүүмжлэн ярьсан байна. Тэрээр цаашид Калифорнийн түймэртэй тэмцэхэд Холбооны сангаас хөрөнгө гаргахгүй гэж сүрдүүлжээ. Өнгөрсөн жилийн ойн хээрийн түймрийн үеэр Калифорнид 80 гаруй хүн амиа алдаж байсан юм. Энэ үеэр ерөнхийлөгч Трамп мөн л адил сэрэмжлүүлгийг өгч байжээ.

Захирагч Гэвин Ньюсом Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх байр суурийг хүчтэй шүүмжилж ирсэн нэгэн. Тэрээр ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтөд итгэдэггүй учраас энэ талаар ярих нь илүүц зүйл гэж шүүмжилсэн байна. Калифорни мужид ой хээрийн түймэр гарч эхэлснээс хойш 100 000 орчим акр талбай шатаад байгаагаас гадна олон мянган хүн орон гэрээ орхин аюулгүй газар луу зугтахад хүрчээ.
Ер нь хэт хуурай уур амьсгал ойн хээрийн түймрийг гарах, мөн хурдацтай тархах гол шалтгаан болж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт гарсан түймэрт л гэхэд 9400 акр талбай шатжээ. Калифорни мужид хамгийн том газар нутгийг хамарсан түймэр Сономагийн бүсэд гарсан юм. Тус бүсэд 10-р сарын 23-нд ойн хээрийн түймэр гарч, 80000 акр талбай шатаад байна.
| Калифорнийн түймэртэй тэмцэхэд зориулан олгож байгаа хөрөнгийг зогсооно гэж анхаарууллаа | ||
| Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.