Окинава мужийн Наха хотын албаныхан Шүри шилтгээнийг сэргээн босгох гурван өдрийн хандивын аяны хүрээнд 900 000 гаруй ам.доллар цуглаад байгааг мэдээлжээ. Албаныхан 600 жилийн настай шилтгээн галд автсаны маргаашаас буюу өнгөрсөн Баасан гарагаас хандивын аяныг эхлүүлсэн юм. 500 жилийн настай шилтгээнийг сэргээн босгоход эхний ээлжид 100 сая иен хэрэгтэй гэж тооцоолсон байна.
Тэгвэл ням гарагийн оройны 6 цагийн үед төлөвлөгөө биелэгдэж, шаардлагатай мөнгөн дүнд хүрчээ. Энэ хугацаанд 6000 гаруй хүн хандив өгчээ. Зарим иргэн Окинавагийн чухал бэлэг тэмдэг болсон түүхт шилтгээнийг аль болохоор хурдан хугацаанд сэргээн босгоно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.
Окинава мужийн нийслэл Наха хотын албаныхан хандивын мөнгө урьдчилан тооцоолж байснаас хавьгүй хурдан хугацаанд цуглаад байгааг онцолжээ. Албаныхан гурван банкинд хандивын данс нээсэн юм. Окинава мужийн захирагч Денни Тамаки 2022 он гэхэд тус шилтгээний сэргээн босголтын төлөвлөгөөг бэлэн болгочихсон байхаар зорьж байгааг хэллээ. 2022 онд Окинава муж Японы мэдэлд эргэн очсоны 50 жилийн ойн баяр тохиох юм.
| Шүри шилтгээнийг сэргээн босгоход зориулсан хандивын аяны үеэр 900 мянган ам.доллар цуглажээ | ||
| Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.