Монгол Улсын Засгын газрын тогтоолоор иргэд, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдээлэл олгох аяныг 21 аймагт зохион байгуулж байна. Тус аян өчигдрөөс 12-нийг хүртэл Архангай аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” Хк-аас улс орон даяар “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 12-ноос эхлэн Монгол Улсыг дөрвөн бүсэд хуваан ажиллаж байна. Энэ хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөх, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны тухай ойлголт өгөх, хувьцааны данс нээх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгын газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, хягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж буй иргэдийн бүртгэлийг ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулахыг даалгасан байна.
Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, суманд иргэд, хувьцаа эзэмшигчидэд хүрч ажиллах, хүсэлт, санал санаачлагыг сонсох зорилготой юм.
| Хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл, мэдээлэл олгох аян Архангайд үргэлжилж байна | ||
| Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.