Шууд Chart

Цэцийн дарга 10 хоног БНСУ-аас гарах эрхгүй боллоо

2019-11-07 11:41:06

MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна:  ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө 8 цаг 22 минутанд Инчон олон улсын нисэх буудалд газардсан юм. Газардсан даруйд цагдаагийнхан түүнийг Инчоны төв цагдаагийн газар луу авч явж байцаалтыг эхэлсэн юм. Өмгөөлөгч орчуулагч хэрэгтэй байсны улмаас байцаалт нилээн удааширсны улмаас өдрийн 13 цагаас байцаалт албан ёсоор эхэлжээ. Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр байцаалтыг 48 цагийн турш авна гэжээ. Улмаар байцаалт 9 цаг үргэлжилж, өчигдөр шөнө 00 цагт суллан явуулжээ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр маргааш буюу 8-нд Монгол руу нисэх ёстой байсан ч, цагдаагийн газрын зүгээс прокурорны зөвшөөрлийн дагуу түүнийг 10 хоногийн турш хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цэцийн дарга 10 хоног БНСУ-аас гарах эрхгүй боллоо  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй