Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг болох Шинэ Дели хотын хорт утааг бууруулах зорилго бүхий “Утаа” гэх энэ төслийг Дубай хотод төвтэй Znera Space гэх фирм санаачилсан байна. Тус төслийн дагуу Шинэ Дели хотод хоорондоо холбоос бүхий 99 метрийн өндөртэй агаар шүүгч мөн цэвэр агаар ялгаруулагч цамхгуудыг барих юм. Цамхаг тус бүр өдөрт 353 сая куб фет буюу 10 сая орчим куб метр цэвэр агаарыг ялгаруулна. Нэг цамхаг 100 га талбайн агаарыг цэвэршүүлэх чадавхтай гэж тооцоолжээ.

Мөн Эдгээр цамхаг болон хоолойнууд хорт утааг сорон авч, таван шатлалтай шүүлтүүрээр шүүн буцаан гаргах юм. Утаа төслийг санал болгоод байгаа багийнхан шүүн авсан нүүрстөрөгчийн бодисуудыг бордоо, цемент зэрэг зарим эд материалын үйлдвэрлэлд ашиглаж болно гэдгийг мөн хэлсэн байна.




| Шинэ Дели хотод агаар шүүгч цамхгуудыг барих төсөл санал болгожээ | ||
| Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.