"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Тавантолгой-Гашуунсухайт боомтын чиглэлд 14 мянга гаруй хүнд даацын автомашин нүүрсний тээвэрт явдаг байна. Нэг машин 100 гаруй тонн ачаа тээвэрлэж байгаа юм. Гэтэл хүнд даацын автомашиныг мэргэжлийн жолооны үнэмлэхгүй тээврийн компаниудад бүртгэлгүй жолооч нар барьж тээвэр хийдэг зөрчил их гардаг байна. Энэ нь нүүрсний замд осол гарах эрсдэлийг бий болгож байгаа юм. /2019.11.08/
| Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар бичиг баримтын зөрчил ихтэй байна | ||
| Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.