Шууд Chart

Давс багатайг нь сонго

2014-03-13 11:15:40

Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Давсны хэрэглээг бууруулах долоо хоног” дэлхийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 10-16-ний өдөр олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил уг өдрүүдийг “Зогс... Хар... Давс багатайг нь сонго” уриатай тэмдэглэж байна.
 
Дэлхийн хүн амын нийт нас баралтын 60 гаруй хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзлэж, ХБӨ-ний нас баралтын 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог байна. Давсны хэрэглээг багасгах нь ХБӨ, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ нотложээ.
 
Монгол хүний давсны хоногийн хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их (11.1 гр), зарим аймагт гурав дахин их (15.6 гр) байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь таван граммаас их давс хэрэглэдэг аж. Иймээс давсны хэрэглээг бууруулахын ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах нь чухал байна гэж салбарын яамнаас мэдээлж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Давс багатайг нь сонго   
Үзсэн: 3540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-03-13 12:57
xeregtei medeelel bna. Bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй