Энэтхэг болон Бангладеш улсын зарим бүс нутгийг хүчтэй хар салхи дайраад байна. Үүнээс үүдэн Бангладеш улсад л гэхэд 400 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байгаа юм.
"Булбул" гэж нэрлээд байгаа хар салхи Бенгалын буланг дайраад байна. Үүнээс үүдэн Энэтхэг болон Бангладеш улсын далайн эргийн бүс нутгаас хагас сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ хар салхи Энэтхэгийн Өрнөд Бенгалын Сагар арлыг олон улсын цагаар 18:30 цагт дайрч, тус арлын далайн эрэгт хоёр метрийн өндөр цунами үүсэхээр байгааг холбогдох албаныхан анхааруулжээ.
Орон нутгийн хэвлэлүүд байгалийн аюулт үзэгдлийн улмаас Энэтхэгийн Өрнөд Бенгалд хоёр хүн амиа алдаад байгааг мэдээлжээ. Мөн тус нутагт олон арван далайн боомт болон нисэх онгоцны буудлууд хаагдахад хүрээд байгаагийн дотор хөл хөдөлгөөн ихтэй "Колката" онгоцны буудал багтаж байна.
Хүчтэй хар салхины улмаас Энэтхэгийн баруун хойд далайн эргийн хотуудаас 60 мянга гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байгаа бол Бангладеш улс 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Энэтхэгийн албаныхан иргэдэд яаралтай тусламж үзүүлэх армийн усан онгоц болон нисэх онгоцуудыг бэлэн байдалд оруулаад байгааг мэдээлсэн байна.

| Бангладеш улсад 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна | ||
| Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.