Бразилын экс ерөнхийлөгч Лула шоронгоос суллагдсаныхаа дараа олон нийтэд хандан үг хэллээ. Түүнийг олон мянган дэмжигч нь ухуулайн угтан авсан байна.
Сан Паулу хотын ойролцоо болсон үйлдвэрчний эвлэлийн уулзалтын үеэр экс ерөнхийлөгч үг хэлжээ. Бразилын зүүний хүчний тэргүүн Лула авлигатай холбоотой хэрэгт холбогдож, 18 сарын турш шоронд хоригдсоны дараа суллагдаад байгаа юм.
Түүний үг хэлэхийг сонсохоор олон мянган дэмжигч цугларсан гэдгийг "Би Би Си" агентлаг онцлон мэдээллээ. Бразилын экс төрийн тэргүүний дэмжигчидтэй уулзсан энэхүү уулзалт 45 минут үргэлжилж, тэрбээр улс төрийн гол өрсөлдөгч өнөөгийн ерөнхийлөгч Жаир Болсонаруг хүчтэй шүүмжилсэн байна.
Лула үг хэлэх үеэрээ Бразил улсад иргэд ажилгүй, маш олон хүн пицца болон бусад хүргэлтийн ажлыг унадаг дугуйгаар хийдэг гэдгийг хэлж, хүмүүс өдөр тутам өлсгөлөн амьдарч байна гэж шүүмжилжээ.
Харин Бразилын өнөөгийн Ерөнхийлөгч Жаир Болсонару "Лула түр суллагдаад байгаа ч гэмт хэрэгтэн хэвээр байгаа" гэж мэдэгдсэн байна.
| Бразилын экс ерөнхийлөгч суллагдсаныхаа дараа олон нийтэд хандан үг хэллээ | ||
| Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.