Берлиний ханыг нураасны 30 жилийн ойн баяр энэ амралтын өдрүүдэд тохиож байна. Тэгвэл энэ баярын үеэр Германы зарим иргэний нийгэмлэгийн зүгээс Берлинийн хананы хэсгээс АНУ-ын Ерөнхийлөгчид бэлэг болгон илгээсэн байна.
Нэгэн цагт Германы нийслэл Берлин хотыг зүүн, баруун гэж тусгаарлаж байсан ханыг 1989 оны 11 дүгээр сарын 9-нд нурааснаас хойш 30 жил өнгөрөөд байна. Германы зарим иргэний нийгмийн байгууллагынхан нийт 2.7 тонн хэсгийг АНУ-ын Вашингтон хотод хүргүүлээд байгаа юм.
Германы иргэдийн энэ үйлдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хана, хэрмээр тусгаарлагдаагүй дэлхий ертөнцийг бүтээх нь чухал гэдгийг ойлгуулан сурталчлах зорилготой байжээ.
Цагаан ордны тэргүүнд илгээгдсэн түүхт хананы хэсэг дээр “Берлинийн иргэдийн зүгээс” гэсэн гар үсгийг үлдээсэн байна. Берлиний хананы энэхүү хэсгийг Вашингтон хот дахь Цагаан ордны өмнө ачааны машинаар хүргэж ирсэн ч Ерөнхийлөгч Дональд Трампад хүлээлгэн өгч чадаагүй аж.
Учир нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна. Берлинийн ханыг нураасны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагаан ордны тэргүүн Германы удирдагчдад баяр хүргэсэн юм.
Энэ үеэр тэрбээр ХБНГУ АНУ-ын хамгийн эрхэм түншийн нэг гэдгийг онцолж, хоёр улсын хоорондох нягт харилцаа цаашид үргэлжилнэ гэсэн байна.
| Берлиний хананы хэсгийг АНУ-ын Ерөнхийлөгчид илгээжээ | ||
| Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.