Шууд Chart

Дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компани

2019-11-11 09:15:00

2019 оны дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниар Астралийн "Qantas" нэрлэгдээд байна. Дэлхий дахины хэмжээнд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг 400 гаруй авиа компаниас цуглуулсан мэдээллийг задлан шинжилж, хамгийн аюулгүй 20 компанийг нэрлээд байгаа юм.

Жагсаалтын эхэнд "Qantas" бичигдсэн бол бусад компаниудыг одоохондоо нэрний эхний үсгийн дарааллаар жагсаагаад байна. Дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээвэрлэгчийг тодруулахдаа 12 шалгуурыг үндэслэсний дотор тухай компаниудын ослын тоо орж байгаа юм байна. Шилдэг 20 компани дотор "Air New Zealand", "Alaska Airlines", "All Nippon Airways" болон "American Airlines" зэрэг авиа компани багтжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компани   
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй