Шууд Chart

Японд шинэ эзэн хаан ширээнд залсны баярын парад өнөөдөр болно

2019-11-10 16:25:52

Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээн залах ёслол саяхан болсон. Тэгвэл энэ үйл явдалд зориулсан баярын парад өнөөдөр Токио хотод болох юм байна.

Японы шинэ хаан хаан ширээн заларсан ёслолд зориулсан баярын парад өнөөдөр үдийн 3 цагт албан ёсоор эхлэх юм байна. Эзэн хаан Нарухито болон хатан хааны суусан машины цуваа Хааны ордноос хөдөлж, Акасака эдлэн хүртэл 4.6 км замыг туулах юм.

Хаан, хатнаас гадна Японы хунтайж болон Гүнж Акишино, Японы ерөнхий сайд Абэ Шинзо нар баярын цуваанд багтаж байна. Энэ баярын цуваанд цагдаагийн мотоциклыг багтаагаад 46 автомашин, техник хэрэгсэл оролцож байгаа юм.

Японы шинэ эзэн хааны баярын цувааг үзэхээр Токио хотын төв гудамж, талбайд олон мянган хүн цугалраад байгааг "Эн Эйч Кэй" дамжуулсан байна. Өглөөнөөс эхлэн эзэн хааны ордны ойролцоо хүмүүс цуглажээ.

Мөн энэ баярын парадын үеэрх аюулгүй байдлыг хангах үүднээс Токио хотын төвд олон арван шалган нэвтрүүлэх цэгүүд ажиллаж байгаа юм. Иргэдийг шалгасны дараагаар цуваа явж өнгөрөх бүсүүд рүү нэвтрүүлж байна.

Нарухито Японы шинэ эзэн хаанаар заларсан ёслолд зориулсан парадыг анх 10 дугаар сарын 22-нд зохион явуулах тов гаргаад байсан ч Токио болон Японы бусад газар нутгийг хүчтэй хар салхи дайрч, энэхүү баярын үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хойшлогдсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд шинэ эзэн хаан ширээнд залсны баярын парад өнөөдөр болно   
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй