
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр Булган аймагтаа сагсан бөмбөгийн мэргэжлийн баг байгуулжээ. Ингэснээр тэрбээр тамирчдаас анхны багийн эзэн болоод байгаа юм.
Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх аж.
Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчид оролцох юм.
Тэгэхээр энэ жилийн сагсан бөмбөгийн үндэсний лигт Булган аймгийн багийнхан Н.Түвшинбаярын нэрээр дуудуулахаар болжээ.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр сагсан бөмбөгийн мэргэжлийн баг байгуулжээ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.