Шууд Chart

“Ирээдүйн эзэд” аянд Ховд аймгийн Жаргалант сумын 800 гаруй оюутан, сурагч оролцжээ

2019-11-11 14:01:52

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг гурав дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Аяны уулзалтад Ховд аймгийн Жаргалант сумын 800 гаруй оюутан, сурагч оролцжээ. 

Үүнд Ховд аймгийн төвийн ерөнхий боловсролын долоон сургуулийн ахлах ангийн сурагч, “Ховд” их сургууль, хөгжил политехник коллежийн 800 гаруй оюутан, суралцагчдын төлөөлөл оролцлоо.

Оюутан, сурагчид мэргэжлээ сонгоход ямар алхмууд хийх, сонгосон мэргэжил нь ирээдүйд эрэлттэй байж чадах уу зэрэг асуултдаа хариулт авч чадсан үр өгөөжтэй уулзалт болсныг хэлж байлаа.

Өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөж мэргэжлээ сонгоогүйгээс залуус сургуулиа орхихоос гадна дипломтой ч тухайн мэргэжлээрээ ажиллахгүй байна. Иймээс ахлах ангийн сурагчид би хэн бэ, юу хүсч, мөрөөдөж, сонирхдог вэ гэдгээ өөрөөсөө асууж, хэн нэгний нөлөөлөлд автахгүйгээр ирээдүйд хэн болох, хэрхэн амьдрахаа сонгох хэрэгтэйг сануулж байлаа.

Ховд аймгийн тухайд аяны 20 дахь аймаг юм. Энэ хугацаанд 19800 гаруй сурагчидтай уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ирээдүйн эзэд” аянд Ховд аймгийн Жаргалант сумын 800 гаруй оюутан, сурагч оролцжээ  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй