Шууд Chart

Залуу бөхчүүд АНУ-д халз барилдаан хийлээ

2019-11-12 09:25:33

Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубтэй Пеннсилвани мужийн Кингстон хотын “Карпентер” спорт төвд халз барилдаан хийжээ.

Манай улсаас өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Б.Хонгорзул, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Энхцэцэг, өсвөр үе, залуучуудын улсын аварга, спортын мастер Б.Ууганбаяр болон Б.Нямсүрэн, О.Ууганцэцэг, Д.Шүрэн-Эрдэнэ гэсэн зургаан залуу тамирчин П.Чулуунбаатар, С.Мөнхдуулдах дасгалжуулагчийн удирдлага дор хүч үзжээ. Хоёр баг таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр удаа халз барилдаан хийж манайхан 1:4, 1:4-өөр ялагдлаа.

“Wyoming Seminary” нь сургалтаараа сүүлийн үед АНУ-д толгой цохиж байгаа бөгөөд тус клубийн ахлах дасгалжуулагчаар “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд АНУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Эрин Вандивер, туслах дасгалжуулагчаар дэлхийн таван удаагийн аварга Аделине Грэй нар ажилладаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу бөхчүүд АНУ-д халз барилдаан хийлээ  
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй