
ОХУ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Гусейн Асалиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Владивосток хотын “Олимпиец” спорт цогцолборт боллоо.
Манай улсаас тус тэмцээнд спортын мастер Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клубийн найман тамирчин оролцсоноос охидын 36 кг-ын жинд Б.Буянзаяа алт, 40 кг-д Б.Ариунзул мѳнгѳн медаль хүртэв. Түүнчлэн хѳвгүүдийн 28 кг-д Т.Эрдэнэбаяр, 41 кг-д А.Даваадорж нар шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, Армен, Азербайжан, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын 400 гаруй өсвөр үеийн тамирчид өрсөлдөв.
“Арслан” клубийн хоёр охин Владивостокоос медаль хүртэв | ||
Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.