
Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын барилдаанд 64 бөх тойргийн журмаар хүч бяраа сорин өрсөлдөв.
Хоёр өдөр үргэлжилсэн уг шигшээ 30 бөхийн барилдаанаар дараах дүн гарсныг уншигч танаа хүргэе.
1-р байранд 28 даваагаар аймгийн арслан Ц.Мөнхбаяр
2-р байранд 27 даваагаар аймгийн арслан Д.Хүдэрбулга
3-р байранд 26 даваагаар аймгийн арслан Х.Оргилболд
4-р байранд 25 даваагаар аймгийн заан О.Түмэн
5-р байранд 25 даваагаар аймгийн арслан Н.Хүрэлсүх
6-р байранд 24 даваагаар аймгийн начин Д.Батмөнх
7-р байранд 23 даваагаар аймгийн начин Д.Урайнхай
8-р байранд 21 даваагаар аймгийн заан Х.Мөнхжаргал
9-р байранд 20 даваагаар аймгийн начин Г.Цоггэрэл
10-р байранд 20 даваагаар аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар тус тус шалгарлаа.
Шагналыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, “Увс нуур” галын тэргүүн Н.Цэрэнбат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга О.Балжинням, улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, “Кэлсо центр” ХХК-ий захирал С.Сайнжаргал нар гардуулан баяр хүргэлээ.
Уран барилдаантай бөхийн шагналыг аймгийн начин Д.Батмөнх, уран гараа дэвжээтэй бөхийн шагналыг Г.Бандибаатар нар хүртсэнээр тойргийн барилдаан өндөрлөв.
Аймгийн арслан Ц.Мөнхбаяр "Увс нуур" цомын эзэн боллоо | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.