Хятад улсад 11-р сарын 11-ны өдрийг ганц бие залуусын баярын өдөр болгон тэмдэглэдэг байна. Тэгвэл тус улсын Алибаба компани ганц бие залуусын өдрөөр 38 ам.долларын худалдаа хийж, өмнөх дээд амжилтаа эвдээд байгаа юм.

Хятадын хамгийн том цахим худалдааны компани болох Алибаба жил бүрийн 11-р сарын 11-ны өдөр хямдралтай худалдааг хийдэг юм. Тус компани 2009 оноос хойш ганц бие залууст зориулсан энэ өдрөөр онцгой урамшуулал үзүүлж, хямдрал зарладаг болжээ. Тэгвэл 2019 оны Ганц бие залуусын өдрөөр Алибаба компанийн борлуулалт 38 тэрбум ам.долларт хүрч, цахим худалдааны түүхэнд нэгэн шинэ амжилтыг тогтоолоо.

Хятад улсад олон сая хүн энэ өдрийн хямдралаар бараа бүтээгдэхүүн авахаар урьдчилан захиалга өгдөг юм. Энэ жил л гэхэд Алибаба компанийн хэрэглэгчид нийт 100 сая юанийн өртөг бүхий iPhone 11s утсыг авахаар урьдчилан захиалга өгөөд байжээ. Бээжин-Вашингтоны хоорондох худалдааны дайнаас үүдэн Хятадын иргэдийн худалдан авалт буураад байгаа ч 24 цагийн турш үргэлжилдэг хямдралтай цахим худалдааны өдрөөр ийнхүү огцом идэвхжсэн байна.
Ганц бие залуусын өдрийн хямдралтай цахим худалдаа Хятадаас гадна Азийн бусад орнуудад ч нэвтэрч эхлээд байгаа юм. Хятадын зарим цахим худалдааны дэлгүүрүүд энэ жил Сингапур, Малайз, Индонез, Тайланд болон Вьетнам зэрэг орнуудад ганц бие залуусын өдрөөр бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр заржээ.
| Ганц бие залуусын өдрөөр “Алибаба” компани 38 тэрбум ам.долларын худалдаа хийжээ | ||
| Үзсэн: 777 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.